Ц.Ганзориг: Алтанбулагийн боомтыг хоёр сарын хугацаанд хаах санал гаргалаа
2020-11-10

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.11.10/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр: 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Алтанбулаг, Боршоо Хандгайт, Цагааннуур боомтод ажилласан гурван ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Эрсдэлийг үндэслээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хаах саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш хэлэлцүүлэхээр боллоо.

 

Учир нь Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн Орос, Монгол зэрэг орны 40 орчим жолоочоос халдвар илрээд байна. Эдгээрээс гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцсан бол 37 жолоочийг тээвэрлэн ХӨСҮТ-д авчирсан. Халдвар хамгааллын дэглэм алдагдаж, эрсдэл учрах вий гэдэг үүднээс Алтанбулаг боомтын ачаа, тээврийг хоёр сарын хугацаанд хаах саналыг гаргаж байна. Иргэдээ татан авах, зорчих тээврийг хаагаагүй гэж ойлгож болно. 

 

Мөн Цагаануур, Эрээнцав зэрэг бусад боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн түр хугацаагаар хаах саналыг гаргаж байна" гэлээ. Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээхээр төлөвлөжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
1:
Хааж, боож хориглохоос оор юм санал болгож чаддаггуй амьсгаанууд... оор маш олон шийдэл байна ш дээ
2020-11-10
ӨВЧИН НЭМЭХ НЬ ӨЛСГӨЛӨН БОЛОХ ЮМ БАЙНА:
ӨВЧИН НЭМЭХ НЬ ӨЛСГӨЛӨН БОЛОХ ЮМ БАЙНА
2020-11-10