ШУУРХАЙ: Боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, хотоос гарах хөдөлгөөний хаалаа
2020-11-11

 

Улсын онцгой комисс шөнө яаралтай хурал зарлажээ. Хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар хот руу гарах хөдөлгөөнийг энэ сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 2020.11.13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хязгаарлалаа.

Мөн 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоов. 

 

Түүнчлэн энэ хугацаанд бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг хаалаа.

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин