Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ
2020-11-11

Шинэ коронавирусын тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.

 

 

  1. Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:

 

  • Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаарыг оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой

 

  • Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ

 

  • Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн ус төрөгчийн хэт ислийн уусмалыг хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах

 

2. Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ.

 

  • Гараа вирусын эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах

 

  • Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх

 

  • Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах

 

3. Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх

 

  • Өдөрт 2-оос багагүй удаа хаалганд ойр байгаа обьектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана

 

  • Хлор болон бусад хлор агуулсан бодисуудыг ашиглана

 

  • Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ

 

  • Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой

 

4. Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэнэ.

 

  • Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна, хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина

 

5. Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх

 

  • Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана

 

  • Гарын угаалтуур, болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ

 

6. Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах

 

  • Ердийн нөхцөлд гарааш болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ

 

  • Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.

 

Shuud.mn
Сонин хачин