Улсын онцгой комисс хуралдаж байна
2020-11-11

 

УОК-ийн хурал эхэллээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлаар зарим саналыг гаргаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх юм.

 

Мөн дотоодод коронавирус илэрсэнтэй холбогдуулан зарим ташаа мэдээлэл тархсан талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч заруулга хийж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.  "МУБИС-ийн 2 оюутанд халдвар илэрч, 6 оюутан халуурч байна гэж буруу ташаа, албаны бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь #COVID19 цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр огт болохгүй, олон нийтэд илүү тэвдэлд, хардалт үүсгээд байгааг хэлээд байгаа юм" гэдгийг дурджээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин