Т.Гантөмөр: Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж тогтвортой байгаа
2020-11-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.12/ хийлээ.  Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр нарын албаны хүмүүс оролцов. 

 

 

Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны дарга Т. Гантөмөр:

 

-Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа хоол үйлдвэр үйлчилгээний 10 газар байгаа. Үүнээс зөвхөн хүнсний худалдааны том жижиг төв 68 байна. Сонгинохайрхан дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Сүхбаатар дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 7, Налайх дүүрэгт 1, Баганануур дүүрэгт 3 байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүнсний худалдааны чиглэлийн 3731 газар үйлчилгээ явуулж байна. Согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээг түр хугацаанд хаасан. Нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, тогтвортой найдвартай байгаа. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улсын онцгой комиссын даргаар Энхтүвшин сайд ажиллаж байхад Ковид-19-ын мэдээллийг өдөр бүр бүх телевизээр явуулдаг байсан, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг нэг өрөөнд нэг нэгээр нь байлгадаг байсан, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг хаасан байсан. Гэтэл Улсын онцгой комиссын даргаар ЖДҮ-чин Содбаатар томилогдомогц Ковид -19-ын мэдээллийг бүх телевизээр өдөр бүр явуулахаа больсон, тусгай үүргийн онгоцоор ирсэн 8 хүртэл иргэдийг нэг өрөөнд байлгадаг болсон, бүх шатны сургууль, үзвэрийн газар, баар ресторануудыг нээсэн зэрэг нэг ёсондоо дэлхий дахинд Ковид-19-ын тархалт намжаагүй байхад хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. Иймээс ЖДҮ-чин Содбаатрыг Улсын онцгой комиссын даргаас нэн даруй огцоруулж хариуцлага тооцох хэрэгтэй.
2020-11-12
ene hun hudal yarij bna mahnii une yamar hurdan usuj bgaag zah deer ochij har
2020-11-12