А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-11-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.13/ хийлээ.

 

Дэлхийн 218 улс орон бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар 51.8 сая  хүн өвчилж, 1,2 сая хүн нас барсан байна.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1030 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч ажилтан хоёр хүний шинжилгээ,  нийслэлд бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүн, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн. Ойрын  хавьтлын 125 хүнээс  таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Хоёрдогч хавьтлын 2600 хүнээс 474 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Нийт тухайн голомтод батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа хийж байна.  Нийт ойрын болоод хоёрдогч хавьтлын 3000 орчим хүнийг тандалт судалгаанд хамруулж байгаа. 

 

Арваннэгдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Сэлэнгэ аймагт хязгаарлалт арга хэмжээ авч эхэлсэн. ХӨСҮТ-ийн мэргэжлийн нэг багаа илгээлээ. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 412  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 317 байгаа. Нийт эдгэрээд гарсан 317 хүний 5 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 90 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 76 хүн хөнгөн, хүндэвтэр 12, хүнд 2  хүн байна. Нутаг буцаасан таван хүн бий. 

 

 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин