Европын холбоо COVID-19-тэй тэмцэх Эрүүл мэндийн байгууллагатай болно
2020-11-16

Еврокомисс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хараат бус, коронавирусийн тахалтай тэмцэх асуудлыг хариуцах байгууллагыг бий болгох хүсэлтэй байгаа талаар Bb.lv мэдээлжээ.

 

Энэ байгууллага нь Европын холбооны түвшинд онц байдал зарлах, гишүүн орнуудыг вакцин болон эм бэлдмэлээр хангах зэрэг үүрэгтэй байх бөгөөд Эрүүл мэндийн Европын холбоо гэсэн нэртэй байх аж. 

 

Эрүүл мэндийн асуудал хариуцсан Еврокомиссар Стелла Кириакидесийн үзэж байгаагаар хямралын үед Европын холбоо эрүүл мэндийн салбарт уялдаа холбоотой ажиллах ёстой гэнэ. 

 

"Цар тахлын эхний үед улс орон бүр дотроо арга хэмжээ авч, хамтран уялдаа холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйн улмаас ямар үр дагавар гарсныг бид бэлэхнээ харж байгаа. Бэлтгэлгүй, эмнэлгийнх тоног төхөөрөмж хангалтгүй, тест хийх боломж хязгаарлагдмал байснаар сөрөг үр дагаврууд гарсан" хэмээн Стелла Кириакидес мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин