ЭМЯ: Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа
2020-11-17

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.17/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Дараа нь  нэг хүн өвчилсөн. Сэлэнгэ аймаг ойрын болон холын хавьтлуудаа түүгээд тандалтын зорилгоор сорьц цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тест эерэг гарсан. Үүнийг PCR баталгаажуулна. Шинжилгээ үргэлжлэн явагдаж байгаа. Батлагдсан тохиолдлуудтай холбоотой ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан.  Сэлэнгэ аймаг нь  Алтанбулагийн боомтоор тир машины жолоочид орж ирдэг хойд бүс. Сүүлийн батлагдсан хоёр тохиолдол бол Алтанбулагийн боомтоор өчигдөр орж ирсэн тир машины жолооч. Нэг нь ОХУ-ын иргэн байсан учир буцсан. Нэг нь ХӨСҮТ-рүү хүргэгдэж ирээд эмчлэгдэж байна. Нийслэлд 10 батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 445 хүнийг илрүүлсэн байна. Үүнээс 36 хүнээс бусад хүний шинжилгээг хийсэн.  Шинжилгээ үргэлжилж байна. 102 хүний шинжилгээг хоёр удаа давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийсэн байна. Улаанбаатар хотын голомтод нийт 5660 хоёрдогч хавьтал байна. Үүнээс 3397 сорьцыг шинжилсэн. Коронавирус илрээгүй. Шинжилгээ тандалт үргэлжилж байгаа. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин