Хятад Австралийг дахин "чангалав"
2020-11-30

Австралийн нүүрсийг авахаас татгалзаж, олон сар боомт дээрээ уян, "чанарын шаардлага хангахгүй нүүрс" хэмээн гэдийж байгаа Хятад энэ удаад Австралийн эсрэг дахин нэг маргаан дагуулахуйц алхам хийжээ. 

 

Тодруулбал, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Австралийн дарсны экспортод нэмэлт хураамж нэвтрүүлэхээр болжээ. Энэ татварын хэмжээ 107-212 хувь байна гэж баасан гарагт Хятадын Худалдааны яам мэдэгдсэн байна. Гэхдээ Хятадын эрх баригчид үүнийг татвар биш харин "демпингийн эсрэг түр хугацааны баталгаа" хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ экспортын тариф шиг үйлчилнэ гэж Интерфакс мэдээлжээ. 

 

БНХАУ-ын эрх баригчид Австралийн дарснуудтай холбоотойгоор демпингийн шалгалт эхлүүлж буй талаараа наймдугаар сард мэдээлж байлаа. "Демпинг" гэдэг нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн өртгөөс нь хямд худалдан борлуулахыг хэлдэг юм.

 

Австралийн хариу 

Энэ шийдвэр нь "түрэмгий" бөгөөд цар тахлын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх боломжийг боомилж байгаа хэрэг хэмээн  Австралийн Худалдааны сайд мэдэгдсэн байна. 

 

"Хятадын гаргаж буй шийдвэр нь түрэмгий гэж хэлж болохоор байна. Ийм үйлдлүүд нь Австралийн бизнес төдийгүй Хятадын түншүүдэд ч хохирол учруулна. Тэд дэлхийн эдийн засагт итгэх итгэлийг алдруулж байна, энэ нь коронавирусийн дараа дэлхийн эдийн засгийг сэргээхэд сөргөөр нөлөөлнө" хэмээн Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайд Саймон Бирменгем АВС сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

 

Хятад улс Австралийн томоохон худалдааны түнш бөгөөд дарсны худалдан авагч юм. Харин ийнхүү гол нийлүүлэгчдийнхээ эсрэг "демпингийн эсрэг" гэсэн шалтгаар их хэмжээний татвар ноогдуулсан тул Австрали Дэлхийн худалдааны байгууллагад хандах талаар бодолцож эхэлсэн байна. Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын сайдын өгүүлснээр өмнө нь олон төрлийн бараа бүтээгдэхүүний импортыг зогсоох зэрэг арга хэмжээтэй холбоотойгоор Хятадтай өөр хоорондоо хэлэлцэн шийдвэрлэх гэсэн ч талаар болсон тул ийнхүү олон улсын байгууллагад хандах нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ. 

 

Ийнхүү Хятадын эрх баригчид Австралийн дарсанд өндөр татвар ноогдуулах болсон нь 2018 оноос эхлэлтэй хоёр орны сөргөлдөөн дэх ээлжит алхам боллоо.

 

2018 онд Австрали улс үндэсний аюулгүй байдлын үүднээс 5G сүлжээг нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг  оролцуулаагүй юм. Үүний улмаас хоёр орны хооронд сөргөлдөөнтэй байдал үүссэн бөгөөд энэ жил Австрали улс коронавирусийн халдвар үүссэн болон дэлхий даяар тархсан явдлыг олон улсын зүгээс шалган, буруутанд хариуцлага тооцохыг уриалснаар харилцаа улам хурцадсан юм.

 

Ингээд 11 дүгээр сарын эхээр Хятад улс Австралиас нүүрс, зэс, элсэн чихэр зэрэг түүхий эдийн бүтээгдэхүүний экпортыг хориглосон.  Одоо Австралийн 66 хөлөг онгоц 500 сая ам.долларын үнийн дүнтэй нүүрс ачин Хятадыг зорьсон ч өнөө хэр Хятадын тал ачааг нь хүлээж авалгүй, Хятадын боомт дээр хэдэн сар зогсож байгаа юм. Эдгээр хөлөг онгоцууд дээр 5.7 сая тонн нүүрс, хөлгийн багшийн 1000 орчим гишүүн байгаа аж. 

 

Австрали нүүрсээ зарахын тулд Хятадад буулт хийхэд бэлэн

Австрали, Хятадын нүүрсний дайнд Монгол хожиж мэднэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
би:
браво, Китайцы
2020-11-30
Zov
2020-11-30