Оросын вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэж эхлэв
2020-12-04

Оросын "Спутник V" вакциныг Өмнөд Солонгост үйлдвэрлэж эхэлсэн талаар РИА Новости мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын GL Rapha компани вакциныг туршилтын журмаар үйлдвэрлэж эхэлсэн байна. Шаардлагатай бүхий л шалгалтуудыг давсан тохиолдолд Өмнөд Солонгост Оросын вакциныг тогтмол үйлдвэрлэж эхлэх аж.  Өмнөд Солонгосын энэ компани 150 сая тун вакциныг дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой бөгөөд ихэнхийг Ойрх Дорнодын бүс нутаг руу нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Энд дуулгахад, Орост коронавирусийн эсрэг хоёр вакциныг бүртгэсэн юм. Эхнийх нь "Спутник V" вакциныг Гамалеягийн нэрэмжит төвд боловсруулан, наймдугаар сард бүртгэгдсэн бол "Вектор" төвийн боловсруулсан вакциныг 10 дугаар сарын 14-ний өдөр бүртгэсэн талаар Владимир Путин мэдэгдэж байв. 

 

Путин: Ирэх долоо хоногт вакцинжуулалт эхэлнэ

Их гүрнүүдийн шинэ өрсөлдөөн буюу "ВАКЦИНЫ ХӨӨЦӨЛДӨӨН"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд Оросоос шууд вакцин авахгүй харин Солонгос гэх мэт улсуудын шошготой орос гарвалын вакциныг 2 дахин үнэтэй авах нээ??
2020-12-07