Б.Ууганбаяр: Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд 1017 хүн ажиглалтад байна
2020-12-06

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.06/ хийлээ.

 

 

УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд 1017 хүн ажиглалтад бий. Шуурхай штабын ажиллагааны багаас ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал гэж тогтоосон хүмүүсийг тусгаарлах ажлыг гүйцэтгэж байгаа. Тухайлбал, ШЕЗ, автобусны жолооч бариачтай холбоотой хавьтлуудыг тусгаарлах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

 

Орон нутгийн буюу тухайлбал, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай  аймагт нийт 40 тусгаарлах байранд 559 хүн ажиглалтад байгаа. Татан авалтаар ирсэн хүмүүс бүгд 21 хоногийн хугацаа нь дуусаад гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор тусгаарлах байранд ихэвчлэн тохиолдол болсон хүмүүсийг тусгаарлаж ажиглаж байна. Улаанбаатар хотын 99 батлагдсан тохиолдлын 37 цэг дээр хорио цээрийн дэглэм сахиулах ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. Үүнд онцгой байдал, цагдаагийн байгууллага, бусад төр захиргааны байгууллагууд хорио цээрийн дэглэм сахиулахад ажиллаж байна.

 

Сүүлийн 72 цагийн байдлаар нийслэлийн 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Орон нутагт сүүлийн 24 цагийн байдлаар 39 хүнийг гэрийн ажиглалт руу шилжүүлсэн.

 

Тусгаарлах байр, шалган нэвтрүүлэх товчоод, явган эргүүл, авто эргүүл, онцгой комиссын гишүүн, шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг нийлбэр дүнгээр хоногт дунджаар 5924 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ.

 

Өчигдөр орой Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд архи уусан гэсэн асуумжтай 7 хүнтэй холбоотой золгүй тохиолдлын мэдээлэл ирсэн. Үүнээс нэг хүн газар дээрээ, гурван хүн нь тус сумын Хайлааст багийн эмнэлэг дээр ирээд нас барсан. Гурван хүн нь улсын нэгдүгээр эмнэлэг дээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Эдгээр гурван хүнээс нэг хүний биеийн байдал тааруу байгаа. Эдгээр хүмүүс нь архи  уусан асуумжтай боловч техникийн спирт хэрэглэсэн асуудал үүссэн. Тиймээс уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчид болон бусад салбарт ажилладаг хүмүүс техникийн зориулалттай спирт уухгүй байхыг анхааруулъя.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энх-саран шиг эргэлт, архидалт, тоглоом зэрэг юмаа жаал багасгаарай. Та нар дэндсэн байсан гэнэ шүү.
2020-12-07
Энх-саран сувилал шиг юм болов доо.
2020-12-06