Б.Пүрэвдорж Ерөнхий сайдад асуулга тавилаа
2020-12-08

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос “Цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх” талаар  Ерөнхий сайдад тавьсан асуулга тавилаа.

 

Тэрбээр "Монгол Улсад хамгийн их ажлын байрыг бий болгож, улсын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ямар арга хэмжээ авч, хэчнээн ажлын байрыг хадгалж чадсан бэ?  Үсчин, машин засвар, машин угаалга, томоохон зах, худалдааны төвүүдэд гар дээрээс худалдаа хийдэг иргэд, оёдолчид зэрэг өдрийн орлогоороо өрхийн амьжиргаагаа залгуулдаг 180 мянган иргэнээ дэмжихэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?  зэрэг Цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон ААН, цалин орлого нь багассан иргэдэд дэмжлэг үзүүлэх” заалтын хэрэгжилттэй холбоотой зургаан асуултад Ерөнхий сайдаас хариулт авахыг хүсжээ. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuv asuult tavjee
2020-12-08
Монгол:
Дебил курадорж.
2020-12-08