У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид ажлыг ацаглаж болохгүй
2020-12-09

 

Засгийн газрын хуралдаанаар нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-нөөс бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг бууруулан, зарим салбарын үйл ажиллагааг нээж байгаатай холбогдуулан дараах чиглэлийг УОК-т өглөө. 

  • Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах
  • PCR-ийн шинжилгээний нэг өдөрт авах хүчин чадлыг 100 мянгад хүргэх. Нөөцийг гурван сараар бэлтгэх
  • Улс, нийслэл, онцгой комисс, яам, газрууд гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийг хийж байв. Гаргасан шийдвэр дунд, анхан шатанд өөрчлөгддөг, нугалаа гардаг. 
  • ХӨСҮТ, хил, гааль, боомтын хяналт, төмөр замд анхаарлаа улам чангатгах ёстой.
  • Цар тахлын талаар бодит үнэн зөв мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх хэрэгтэй. 
  • Бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Ажил ацаглаж болохгүй.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Өөрийн тань тавьсан зусарчид ийм завхарсан төрийн албатуудыг бий болгож байна. Үнэндээ улс төржсөн томилгоо бүрийн цаана хүлээлт, хийдэл, үгээр илэрхийлэмгүй заваан зусардалт, урам хугаралт, зөрчилдөөн бий болж байдаг. Төрийн албаны тухай хууль зөрчмын талаар яриад ч хэрэггүй. Улс төрийн хүсэл зориг байхгүйн бол яах гэж тунхангын хууль баталж цаг гарздаж нийгмийг хордуулж байдаг байнаа.
2020-12-09
hurel:
Udur bur heden toonii haldvar ilreed bgaag tsurmand orno gedeg ym uu???
2020-12-09
mан хулгайчдд:
ӨӨРӨӨ АЖЛААА ХИЙ
2020-12-09