ЭМЯ: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 893 боллоо
2020-12-09

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.09/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Шинээр таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймагт гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тус аймагт нийт 207 тохиолдол боллоо. Мөн ХӨСҮТ-ийн хоёр ажилчны шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Архангай, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. 

 

  • Улаанбаатар хотод: 128

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 443 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 893 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 49 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 13 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 500 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 429 хүн хөнгөн, хүндэвтэр 64, хүнд 6, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 249 хүн хөнгөн, хүндэвтэр 28, хүнд 1 байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 168 хүн хөнгөн, хүндэвтэр 36, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчилгээнд байгаа. Тухайн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Идшээ бэлдэх хугацаа өгч бнаа. Ойлго уу.
2020-12-10
Лйка:
Нөгөө шинчонжи гэдэг сүмийн эзэн иманхи удаан байцаагдсаны эцэст 5 жилийн хорих ял авлаа. Бие нь их муу харагдаж байна. 100 нас гарсан юм шиг хөгшин муухай. Яаж 1000 наслах юм бэ. Тэрэнд итгэдэг ааваа гэж оролдог мангарууд ааваа гээд уйлах байх даа хахаха
2020-12-09
Хүмүүс орилсоор:
Хүмүүс амь насаа мөнгөөр солихоор шийдэж шахаж шаардсаар 13 наас хориог сулруулахаар шийдэж бнаа. Тархаад үхээд эхэлбэл монголчууд өөрсдөө буруутай шүү
2020-12-09
Төрийн ордонд ажиглагдсан сэжиг яасан бэ?
2020-12-09