ЭМЯ: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 898 боллоо
2020-12-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.10/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн лабораторид нийт 21470 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, батлагдсан таван тохиолдол нь нийслэл хотод бүртгэгдлээ. Эдгээр таван тохиолдлын дөрөв нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байгаа. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 132 боллоо. Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Архангай, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. 

 

  • Сэлэнгэ аймагт:207

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Дорноговь аймагт: 31

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 447 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 898 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 384 байгаа. Нийт эдгэрээд гарсан 384 хүний 40 нь ажиглалт, тандалтад байгаа бол гэрийн ажиглалтад 22 хүн бий. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  322 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 505 хүн эмчилгээнд байгаа. биеийн байдлыг үнэлбэл, 414 хүн хөнгөн, хүндэвтэр 84, хүнд 6, маш хүнд 1 хүн байна.

 

Үүнээс ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 249 хүн хөнгөн, хүндэвтэр 33  байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа 211 хүнээс 153 хүн хөнгөн, хүндэвтэр 51, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчилгээнд байгаа. Тухайн хүмүүсийн биеийн байдал хөнгөн байна.

 

Улаанбаатар хотод ойрын хавьтал 1306 хүн тусгаарлагдаж хяналт тандалтад байсан. Үүнээс 383 хүний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа дууссан учраас гэрийн ажиглалтад шилжсэн. Хоёр дахь давтан шинжилгээ хийлгэсэн 543 хүн бий. Гурав дахь давтан шинжилгээ хийлгэсэн 340 байна. 

Г.Мичидмаа 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүн нэг л сүүдэртэй байдаг байсан бол одоо хоёр сүүдэрэй болсон шүү гэж айлгаж дарамталж сүрдүүлчхээд гэнэт бүх шийдвэрээ сулруулж цуцлахыг юу гэж ойлгох уу тавилттай худлаа жүжиг юм шиг санагдахаар
2020-12-10