Хятад COVID-19-өөс сэргийлэх вакциныг олон улсад нийлүүлж эхэллээ
2020-12-11

Энэ сарын есний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэх яам Хятадын Синофарм компанийн үйлдвэрлэсэн коронавирусээс сэргийлэх вакциныг албан ёсоор бүртгэсэн талаар мэдэгдсэн. Мөн хэдэн өдрийн өмнө Хятадын нэг сая тун вакциныг Бразил руу нийлүүлжээ. 

 

Индонезид хэдийнэ 1.2 сая тун вакцин нийлүүлэгдсэн бол Мексикд улс 35 сая тун вакцин авах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин Турк улс 50 сая тун вакцин захиалсан бөгөөд ойрын үед вакцины эхний хэсгийг Турк руу нийлүүлэх аж.

 

Их хорийн дээд хэмжээний уулзалтан дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Бид үүргээ биелүүлж, коронавирусээс сэргийлэх вакциныг дэлхий дахинд хүртээмжтэй болгоно" хэмээн мэдэгдэж байв. Ийнхүү тэрбээр хэлсэндээ хүрч, олон улсад вакцин нийлүүлж эхэлсэн байна. Энэ үйл явдлыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо "Хятадын вакцин бол манай ард түмний хувьд сайхан мэдээ" хэмээжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
bid oros vaktsinaa avya
2020-12-11