Х.Нямбаатар: УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй
2020-12-11

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

 

-Олон хуульд өөрчлөлт оруулах нь бидний зорилт биш. Эрэмбэлэх хэрэгтэй. Мөнгө хүүлэгчдэд хариуцлага тооцох хуулийг оруулж ирэх хэрэгтэй байна гэв. 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

 

-Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд салбарын хууль тогтоомжийг хэрхэн боловсронгуй болгох талаар хэлэлцүүлж байна. Дампуурлын харилцааг боловсронгуй болгоно. Архидан согтуурахтай, Мөнгөн зээлийн тухай хуулийг өргөн барина. Хэрэглээний зээлтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулна. Гишүүдийн хууль санаачлах эрхийг энэ хуулиар хязгаарлаагүй. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Төрийн бодлого тогтвортой байна гэж Үндсэн хуулийн өөрчлөлтдөө оруулсан. Үүндээ нийцүүлж бодлогоо зөв болгох ёстой. Тиймээс хууль тогтоомжийг боловсронгуй болгож хууль эрхзүйн бодлогыг бий болгох ёстой.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
СХД сонгогч:
Нямбаатараа бид чамайг таньсангүй. Чи бол хөгийн худалч, хамгийн адгийн шаар байсан байна. Ёиний улс төрийн карьер чинь энүүгээр дуусна гэдэгт итгэлтэй байна муу сда минь
2020-12-12