Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар
2020-12-13

 

Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 14-өөс буюу ирэх даваа гарагаас эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон.

 

Хөл хорионы дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан үйлчилгээний 52 байгууллагын эрсдэлийн зэргийг тодорхойлж, олон улсын туршлагыг судалж эхний ээлжинд 34 байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон.

 

Тиймээс үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг баталж гаргалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин