Идшиндээ явах БОЛОМЖГҮЙ
2020-12-15
Гэрэл зургийг MPA.mn

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан идшиндээ яваад ирж болох эсэхэд иргэд хариулт хайж байна. 

 

Улсын Онцгой комиссоос өгсөн мэдээллээр арванхоёрдугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг л PCR шинжилгээний хариуг хөдөө, орон нутагт зорчуулна. Тэгэхээр "идшиндээ явна" гэдэг хүндэтгэн үзэх шалтгаанд багтахгүй тул та явах боломжгүй гэсэн үг. 

 

Харин халдвар гараагүй аймаг, сумаас идэшээ унаанд дайж, захиж авчруулах боломжтой. Халдваргүй бүс нутгаас ирсэн иргэнийг асуумж бөглүүлээд нэвтрүүлж байгаа. Харин халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Хэрэв тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Эдгээр унаанд дайж, холоос захиж идшиндээ залгах нэг боломж байна. 

 

Өөрөөр хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт энэ сарын 24-ныг хүртэл үргэлжлэх тул идшиндээ явах зэрэг хувийн ажлаар хөдөө яваад ирэх боломжгүй. "Амьд хүн аргатай" гэж үг бий.  Арга олоод Улаанбаатараас гарах гэсэн ч заавал PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсан байх ёстой. Шинжилгээ өгөөд хариу сөрөг гараад явлаа ч халдвартай бүсээс явж байгаа тул та очсон газраа 14 хоног тусгаарлагдах журамтай. 

 

Улаанбаатар хотоос гадна:

 

  • Говьсүмбэр аймаг

  • Архангай аймаг

  • Дорноговь аймаг

  • Орхон аймаг

  • Дархан-Уул аймагт халдварын тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм. Эдгээр аймгаас ирэх иргэд мөн Улаанбаатар хотод ирээд 14 хоног тусгаарлагдах журамтай. 

Shuud.mn
Сонин хачин
Ochih gazraa burtguuleed idshindee yavmaar bna shdee! Ulburch uhlee shd sdakuudaa
2020-12-15