ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно
2020-12-15

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болно.

 

Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалтын зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэхээр товложээ.

 

 Өмнө нь Үндсэн хуулийн цэц энэ маргааныг  дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товлож байсан боловч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор  хойшлуулсан билээ гэж ҮХЦ-ийн Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин