БНХАУ: Австрали Дэлхийн худалдааны байгууллагад хандсанд харамсаж байна
2020-12-18

Хятад, Австралийн худалдааны маргаанаас үүдэн Австрали Дэлхийн худалдааны байгууллагад хандах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Австрали Хятадын эсрэг гомдол гаргана

Хятад зарим төрлийн бараанд татвар нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор Австрали улс Дэлхийн худалдааны байгууллага руу гомдол гаргасанд Хятадын эрх баригчид харамсаж байгаагаа илэрхийлээд иэрх хэлэлцээрүүдэд журмын дагуу оролцоно гэдгээ мэдэгджээ. Энэ талаар БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт мэдэгдсэн байна.

 

"Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагын дүрэмд бүрэн нийцэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ асуудлаар хэлэлцээр хийх хүсэлтийг Австралийн тал илгээсэнд бид харамсаж байна, худалдааны маргаан үүссэн нөхцөлд  мөрддөг журмын дагуу ажиллана" хэмээн БНХАУ-ын Худалдааны яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Австралийн зарим бараа бүтээгдэхүүнд  демпингийн эсрэг шалгалтууд явуулах болсныг "хуулийн үндэслэлээр авч хэрэгжүүлсэн хариу алхам" гэж харах ёстой гэнэ. 

 

Үүнээс өмнө, лхагва гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэл хийхдээ Австрали улс байр сууриа ухаарч, Австралийн зарим бараанд Хятад татвар нэмэгдүүлсний улмаас Дэлхийн худалдааны байгууллагад зарга мэдүүлэхийн оронд "алдаагаа засах" ёстой хэмээн онцолж байлаа.

 

Хоёр орны харилцаа хурцадсан шалтгаан 

Австрали 5G сүлжээ нэвтрүүлэх ажилд Хятадын Хуавэй компанийг оролцуулаагүй, дараа нь анх Хятадад илэрсэн коронавирусийн цар тахлыг олон улсын зүгээс мөрдөн шалгах ёстой гэж мэдэгдсэний улмаас хоёр орны харилцаа ихээхэн хурцадсан юм. Хятад Австралийнх мэдэглийнх хариуд буудайн импортын татвар ноогдуулж, үхрийн мах худалдаж авахаа зогсоон, жуулчид болон оюутнуудаа Австрали руу зорчихгүй байхыг зөвлөсөн.

 

Энэ байдал хамгийн том нүүрс экспортлогчоо Хятад "шахаанд " оруулснаар үргэлжилж, Хятадын боомтууд дээр 500 сая долларын өртөг бүхий нүүрс тээвэрлэсэн хөлөг онгоцууд хэдэн сар ачаагаа буулгаж чадахгүй зогсож байгаа юм. Хятад Австралийг ингээд орхисонгүй, дарсанд 200 гаруй хувийн татвар ноогдуулснаа, "демпингийн эсрэг арга хэмжээ" гэж хаацайлан дахин нэг чангалсан. Энэ татвар 11 дүгээр сарын 28-наас эхлэн үйлчлэх бөгөөд үүнийг байж болшгүй хэрэг хэмээн үзсэн Австралийн эрх баригчид Дэлхийн худалдааны байгууллагад хандахаар болсон юм. 

Хятад Австралийг дахин "чангалав"

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин