Согтуу жолооч гэрлийн шон мөргөн автомашиндаа хавчуулагдан гэмтжээ
2020-12-21

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дүүргийн зүүн талын автозамд зам тээврийн осол гарч нэг хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан гэмтжээ. 

 

Тусламж хүссэн дуудлагыг 2020.12.21-ний өдрийн 01:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 01:57 цагт очиж ослын газарт ажилласан байна.

 

Тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн 26 настай, эрэгтэй Т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Тоёота Вресо” загварын суудлын автомашиныг жолоодон гэрэлтүүлгийн шон мөргөж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 5 минут ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнэгтэж харсаар байгаад хун ухуулдэг атлаа ..
2020-12-21
Тэнэгтэж харсаар байгаад хун ухуулдэг биз дээ
2020-12-21
Зочин:
Ядарсан айлын хүүхдүүд гэртэйгээ шатахад хурдан очдоггүй мөртлөө нэг муу архичинг яасан хурдан аварч байх юм. Ганц цаг хавчаастай нь байлгах ёстой байж.
2020-12-21
Тэнэгтэж харсаар байгаад хун ухуулдэг биз дээ