Ж.Сандагсүрэн: Зарим тээврийн хэрэгсэлд олгосон QR зөвшөөрлийг идэвхжүүлэхгүй
2020-12-22

Нийслэлийн нутаг дэвсгэрт цар тахлын хязгаарлах үүднээс маргаашнаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

 

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 11 аж ахуй нэгжийн 23900 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Үүний дараа боловсруулах үйлдвэр нэмэгдээд 18 салбарын тээврйин хэрэгсэлд QR зөвшөөрөл олгосон. Маргаашнаас эдгээр 18 чиглэлийн биш 15 салбарынх нь QR код л идэвхижнэ.  Үүнд:

 

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах

 

  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт

 

  • Газрын тосны түгээлт

 

  • Малын өвс  тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

 

  • Улсын онц чухал объект, тээвэрлэлт

 

  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

 

  • Хот суурин, усан хангамж

 

  • Эрүүл мэнд, эмийн сан, байгууллага

 

  • банкны үйл ажиллагаа

 

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудан

 

  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

 

  • Хууль тогтоох байгууллага, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

 

  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа 

 

Өөрөөр хэлбэл өмнө нь үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарыг нэмсээр байгаад 60-70 мянган тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Үүний 23 мянган автомашины QR код л идэвхжиж бусад нь идэвхижихгүй. Яагаад зөвшөөрөөгүй вэ гэвэл тэд өөрсдийгөө үйл ажиллагааг нь зөвшөөрөөгүй салбарт ажиллаж байсан гэж ойлгох хэрэгтэй" гэв. 

 

Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө зөвшөөрөл олгосон 23900 иргэний QR код автоматаар өнөөдөр идэвхижнэ. Үүнийг иргэд дахин шинээр хэвлэн машины салхины шилэндээ тогтооно. Энэ зөвшөөрөл нь өмнөх кодоос илүү уншуулахад хялбар загвартай харагдах хэмжээ том учраас иргэд дахин хэвлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хотын удирдлагуудыг солих хэрэгтэй.Нөгөө эргүү Сумьяабазар гөлөг болсон уу?
2020-12-23
zorig:
mash zuv shiidver bn orkuud demii selguutseh shaardlagagui darsan beeree gudraad hevtej bai
2020-12-23
Мэдрэлээр бага наадаарай малнууд аа:
НОК нь УОК-с давсан эрх мэдэлтэй юм уу? Яагаад мушгиад байгаа юм бэ? Эсвэл ийм мулгуу гарууд ажилладаг юм уу?
2020-12-23
Teneg ork
2020-12-22
Бүгдыг нь хаана гэчихээд иргэдийг хаашаа нь зугатана гэж хувийн машинаараа хөдөлгөөнд орохыг хориглоно вэ. Хүнсээ ойр орчмоосоо ав гэнэ. Орлого багатай үед аль хямдааснь л авна биздээ. Заа тэгээд эмнэлэгт үзүүлэх хүнсний зах орох гэх зэрэгт автобусаар эрсдэл үүсгээд явмааргүй бна. Та бүхний лобби таксинд үнэтэй зорчмооргүй бна. Хувийн машин л хамгийн эрсдэлгүй бна.
2020-12-22
Энэ НОК-ын нөхдүүд маш их нугалаа гаргаж байна даа.Өөрсдийн танил тал намын харьяллаар QR код тарааж тэнэгтэхвий дээ.
2020-12-22
хэзээ наад код чинь идэвхжих юм бэ
2020-12-22
Энэ нийслэлийг СХД-ээс Сумъяабазарыг дагаж ирсэн малнууд удирдах юмаа! Гаргаж буй шийдвэрүүд нь УОК-ын шийдвэртэйгээ зөрчилдсөн шийдвэр гарах юм.
2020-12-22