Путин: 2021 оныг шинжлэх ухаан, технологийн жил болгон зарлая
2020-12-25

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2021 оныг Орост  Шинжлэх ухаан, технологийн жил болгон зарлахыг санал болгосон талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

"Орост улсад ирэх 2021 оныг Шинжлэх ухаан, технологийн он болгох санал гарагж байна" хэмээн Владимир Путин Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн зөвлөлийн хурал дээр мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, энэ сэдэв дээд сургуулийн төлөөлөгчидтэй уулзах үеэр ч мөн яригдсан гэнэ.

 

"Соёл иргэншлийн нүүр тулсан тахлын сорилт хүний аюулгүй байдал, амьдралын чанарыг тодорхойлдог тэрхүү салбарууд асар их ач холбогдолтой гэдгийг итгэл төгс харууллаа" хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

 

Тэрбээр эрүүл мэнд, боловсрол, экологи, шинжлэх ухаан болон технологийн талаар ярьж байгаа гэдгээ цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин