“Хэмжээ хэтэрсэн” гэх тайлбар ба “QR зөвшөөрөлтэй Приус-20 зарна”
2020-12-25

“2006 онд үйлдвэрлэсэн 2018 оны наймдугаар сард орж ирсэн, будаг замаск байхгүй, QR кодтой тэргээ зарна. Утас: 80......” гэсэн зар "Автомашин авна, зарна" зэрэг цахим хуудсанд харагдана.

 

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед 15 салбарын ажилчид QR зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин бусад салбар байгууллагын ажилчдын хөдөлгөөнийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу хязгаарласан.

 

Монгол Улсад “Ковид-19” вирусийн дотоодын анхны халдвар бүртгэгдэхэд арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 06.00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож зайлшгүй шаардлагатай 13 салбарын аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулсан. Тухайн 13 салбарын 23 орчим мянган ажилчдад автомашинаар хөдөлгөөнд оролцох QR зөвшөөрлийг олгосон. Дараа нь 13 салбарыг 15, 18 болгон нэмж, QR зөвшөөрлийг 40 орчим мянган тээврийн хэрэгсэлд олгосон талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээлсэн.

 

Харин дахин бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс дээр олгосон 70 орчим мянган QR зөвшөөрлөө заавал дахин хэвлэж авахыг шаардсан. Энэ удаад 70 мянгуулаа буцаан хэвлэж авах боломжгүй. Үүнээс зөвхөн хамгийн анх зөвшөөрөл авсан 23 мянган хүний QR зөвшөөрөл л идэвхижиж бусад нь устав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Энэ 15 салбарт хамаарагдаагүй бол өмнө нь идэвхжсэн ч бай таны машин QR код ашиглах эрхгүй болж байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олгосон 13 салбарын QR код идэвхжинэ. Техникийн шалтгааны улмаас хоцорсон бол нэмэлтээр байгууллагын дугаартай, хүсэлтээ өгч болно. Зөвшөөрөл олгох хэмжээ хэтрэх шалтгаан огт байхгүй. Учир нь 40 орчим мянгаас илүүгүйгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах шаардлага гарч байна” хэмээсэн юм.

 

Гэвч үнэн хэрэгтээ хүнсний түгээгч, эм ханган нийлүүлэх үйлдвэрийн жолооч гээд QR зөвшөөрлөө өмнө нь авсан ч өнөө код нь идэвхжээгүй жолооч нар эрэл сурал болж, хэрхэх учраа олохгүй тэвдэж байна. Зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх хүсэлт илгээхэд "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоохгүй оролцох 15 чиг үүргийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцох QR кодтой зөвшөөрөл олгоход тоон хязгаарлалт тогтоох зайлшгүй нөхцөл  байдал үүссэн тул бид таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариу иржээ.

 

Үүнээс үүдэн хуучин олгосон 70 орчим мянган зөвшөөрлийнхөө 23 мянгыг буцаан идэвхжүүлээд үлдсэнг нь худалдаалж буй тухай хардалт иргэдийн дунд хөвөрч, зөвшөөрөлтэй нь хүнсээ түгээж зөвшөөрөлгүй нь түгээж чадахгүй байгаа тул шударга өрсөлдөх боломж хумигдсаныг учирлаж байна. “QR кодтой автомашин зарна” гэх зарлал мэр сэр харагдах болсон нь иргэдийн эргэлзээг улам нэмэгдүүлэх болжээ. Зайлшгүй шаардлагтай салбарын ажилтанд л QR зөвшөөрлийг олгож байгаа. Гэтэл кодтой автомашинаа худалдан борлуулах гэж буй тухайн хүнд зайлшгүй шаардлага үгүй.

 

 

Тэгэхээр зөвшөөрөл зөв хүндээ очиж чадаж байна уу? “Хэмжээ хэтэрсэн” гэх тайлбарын ард цоо шинэ бизнес цэцэглэв үү?

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
nohoinuud:
uhsen ter qr kodoo ah duu tanil taluuddaa zarj borluulj ali mongoteid n uilchilchixeed bas hureltseetei bgaa ogno ntr gej hutshiimaa. 18001200 ruu n zalgahaar ogohgui hetersen zogsson ntr gej hutsaj bgan. awtobusand suuwal corona tusdgui taxidwal corana tusdgui gej heleh gd bn uu te. ooriin mashind harin ywbal iluu ersdel baga aih aidasgui ywna shuu. ard tumniigee arai l doromjilj bnadaa. etsest n hyzgaar gej yum bdiin shuu teserwel ta muusainuud diilehgui shuu.
2020-12-26
Зочин:
Гар харсан юмнууд таньдаг мэддэг хүмүүстээ өгсөн мөн зарсан.Ямар ч шийдвэр гарсан доор байгаа авилгалчидад ашигтай бизнес болох юм даа.Нийгмийн даатгалаар тэр байгуулагад ажилладаг үгүйг нь олгох хэрэгтэй
2020-12-26
Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгч л жинхэнээсээ болж байна даа
2020-12-26
Тэнэгтэж дуусахгүй юм даа.энэ НОК Хамрандаа баас түрхцэн юм шиг зам дүүрэн гацдаа нар...ажилдаа ч явах эрхгүй л болж байх шиг байна Нийтийн тээвэрт чинь суумааргүй л байна л даа
2020-12-26
Зочин:
Ус суваг, тохижилт үйлчилгээний ажилтнуудад бас л QR код олгоогүй л байна. Энэ зайлшгүй ажиллах ёстой салбарынхаа бүх хүмүүст тэр кодоо өгчихөд яагаад болохгүй байгаа. Дарга нар биш яг ажиллаж байгаа хүмүүстээ өгчих л дөө. Ажилдаа ирж очих үнэхээр хэцүү байна. Ийм байхад ажилдаа хоцорлоо гэх мэт асуудал гаргаж байна. Бид нар яг яах ёстоы гэж... Эзнээ олоогүй код нь олон байгааг яагаад шалгахгүй байгаа юм бэ.
2020-12-25
Зочин:
Ус суваг, тохижилт үйлчилгээний ажилтнуудад бас л QR код олгоогүй л байна. Энэ зайлшгүй ажиллах ёстой салбарынхаа бүх хүмүүст тэр кодоо өгчихөд яагаад болохгүй байгаа. Дарга нар биш яг ажиллаж байгаа хүмүүстээ өгчих л дөө. Ажилдаа ирж очих үнэхээр хэцүү байна. Ийм байхад ажилдаа хоцорлоо гэх мэт асуудал гаргаж байна. Бид нар яг яах ёстоы гэж... Эзнээ олоогүй код нь олон байгааг яагаад шалгахгүй байгаа юм бэ.
2020-12-25
Зочин:
Уб татөх хэсэг 1300 гаад аажлтантай тэдэнд кодыг нь өгөхгүй байгаа халдвар тарвал монгол улс тог цахилгаан дулаан хангамж ачаа тээвэр нам зогсоно хэн хариуцлага үүрэх бол
2020-12-25
зочин:
байгууллагаараа дамжуулаад коп авья гэхэд ч өгөхгүй байна шүү дээ
2020-12-25
Zochin:
Ганц хоёр худлаа сонирхол татах гэсэн зарнаас болж шийд гаргаж байвал ийм хүмүүс яаж асуудлыг шийдэж чадах билээ
2020-12-25
15 салбарын ажилчдад ажилдаа аюулгүй, эрүүл саруул явах үзднээс qr код өгөх нь зүйтэй. Өвчний тархалт их, гадаа эрс хүйтэрч байхад өөрийн машинаар зорчих нь хамгийн эрсдэлгүй баймаар.
2020-12-25
Ajlin sadaanuud busaddaa ingej gai bolj baigaa yum. Neg heseg ni uneneeree yavj baihad nuguu heseg hulgaichuud ni dandaa zalit arga hereglene.
2020-12-25
хэрлэн:
хүнсний бөөний худалдааны компани түгээлтээ хийх боломжгүй боллоо. сэргээгдэнэ хүсэлтээ ахин явуул гэсэн ч 2хоног хүлээгээд боломжгүй лимит хэтэрсэн гэж ирлээ. хүүхдийн бэлгэнд хэдэн чихэр боолгоё танай барааг хийе гээд гэрээтүүд маань утасдаад бхад түгээлтээ хийж чадахгүй хэцүү бдалд орлоо. манайх жижиг компани гээд ингэж боомилж болдог юм уу
2020-12-25
Зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчдад эрүүл аюулгүй ажилдаа явах боломжоор бүрэн хангаж qr зөвшөөрлөө өгөөчээ. Автобус юун зай барих, дүүрэн хүнтэй, тэгээд автобус хоорондын зай нь хол. Дараа нь та нар автобусны жолоочоос нь илэрхээр бид ингэ гэж зөвлөөгүй гээд арьсаа хамгаалаад л дуусдаг биздээ. Эрүүл байх эрхээ эдэлмээр байна.
2020-12-25
Зочин:
Уб татөх хэсэг 1300 гаад аажлтантай тэдэнд кодыг нь өгөхгүй байгаа халдвар тарвал монгол улс тог цахилгаан дулаан хангамж ачаа тээвэр нам зогсоно хэн хариуцлага үүрэх бол