Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ штамм Японд илэрчээ
2020-12-29

Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусийн хувирсан штамм Японд анх удаа илэрсэн талаар NHK суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 19-ний өдөр ӨАБНУ-аас эргэн ирсэн, 30 настай эмэгтэйгээс халдвар илэрсэн байна. Нарийвчилсан лабораторийн шинжилгэ хийхэд Өмнөд Африкт тархсан хувирсан вирус болох нь тогтоогджээ.

 

Үүний зэрэгцээ, Британид тархаж буй коронавирусийн хувирсан штаммын халдвар зургаан хүнд илэрсэн байна. Ингэснээр нийтдээ 15 хүнээс коронавирусийн хувирсан штамм илэрчээ.

 

Энд дуулгахад, ӨАБНУ-д  501.V2  гэх коронавирусийн хувилбар энэ сарын 18-нд илэрч, цар тахлын хоёр дахь давалгааг үүсгэсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэж байв. Түүнчлэн Британид 12 дугаар сарын дундуур коронавирусийн шинэ мутаци илэрсэн талаар мэдээлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд ямар штаммууд эргэлдээд байна? Харанхуй улсаа гэж, хөлстэй гадаад бөхөд иргэншил өгсөнөөс гадаад эрдэмтэн урьж ажиллуулсан нь дээр биш үү? Монгол эрдэмтэд академичидээр дүүрэн харин хэрэгтэй чаддаг хүн алга. Шинжлэх ухаангүй улс болжээ
2021-01-02