2020: Олон улсын үйл явдал ГЭРЭЛ ЗУРАГТ

img

SHUUD.mn редакци өмнө нь та бүхэнд олон улсын онцлох үйл явдлуудыг улс төр эдийн засаг, цар тахал, шинжлэх ухаан гэсэн сэдвүүдээр тоймлон хүргэсэн. 

2020 оны дэлхийн ОНЦЛОХ 20 ҮЙЛ ЯВДАЛ

ЦАР ТАХАЛ: Дэлхий хөл хорионд орж, ВАКЦИНЖУУЛАЛТ-аар он дуусав

2020 оны хамгийн сонирхолтой ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТУУД

Энэ удаад дэлхий дахинаа болсон үйл явдлуудыг гадны агентлагуудын авсан гэрэл зурагт бууснаар хүргэж байна. 

Иракт Америкийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн цохилтын улмаас амиа алдсан Ираны генерал Касем Сулеймани болон түүний нөхөдтэй салах ёс хийх ёслолын ажиллагаа. 2020.01.06

Австралийн шатаж буй ойгоос коала баавгай аварсан эр. 2020.01.07

Крым дэх Симферополийн усан сан ширгэсэн байдал. 2020.12.10

Энэ онд ган болон усан сан ширгэсний улмаас Крымийн хойгийн Симферополь, Бахчисарайск болон Симферопольскийн дүүргүүдэд ус түгээгүүрийн хатуу хязгаарлалт тавьж байв. Крымийг эзлэн түрэмгийлэхээ больсон цагт л Хойд Крымийн сувгаар ус нийлүүлнэ гэж Украины эрх баригчид мэдэгдэж байв.

Хятадын Хубэй мужийн Ухань хотод коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдэд зориулсан эмнэлгийн барилгын талбай дээрх экскаваторууд. 2020.01.24.

Аврагчид Пакистаны Карачи хотод болсон онгоцны сүйрлээс үүдэлтэй галыг унтрааж байна. Онгоцны  улмаас 98 хүн амиа алдсан юм. 2020.05.22.

Оросын Санкт-Петербургийн захад оршуулгын газрын тусгай хэсэгт коронавирусийн халдварын улмаас нас барсан хүнийг оршуулж байгаа нь. 2020.06.26.

Коронавирусийн дэгдэлттэй тэмцэх зорилгоор амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтоосныг иргэд эсэргүүцэн, Белград хотноо Сербийн Үндэсний ассамблейн гадаа жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөв. 2020.07.08.

Азербайжаны Товукийн дүүрэг рүү Арменийн цэргүүд гал нээсний дараа байшин нь хэрхэн эвдэрсэн талаар харуулж буй эмэгтэй. 2020.07.14

Пакистаны Карачи хотод үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер болов. 2020.07.26

11 настай Хода Кинног авга ах Мустафа нь Бейрутын боомт дээр болсон хүчтэй дэлбэрэлтийн дараа аюулгүй газар аваачихаар тэвэрч явна. 2020.08.04.

Омск хотын эмч нар Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг Герман руу шилжүүлэхээр нисэх буудал руу хүргэхээр түргэн тусламжийн машинд оруулж байна. 2020.08.22.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ