Мэдлэг, ёс суртахууны хос жигүүртэй, хүнлэг төрийн албан хаагч байхыг сургамжиллаа
2021-01-04

 

Шинэ оны ажлын эхний өдрийг Төрийн албаны зөвлөлөөс төр нийгмийн зүтгэлтэн,  эрдэмтэн, судлаачидтай уулзаж, тэдний үнэтэй зөвлөгөө, сургамжийг сонсон, ажилдаа тусган авч хэрэгжүүлдэг уламжлалт үйл ажиллагааг цахимаар зохион байгуулав.

 

Энэхүү уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн , Гавьяат тээвэрчин Р.Раш хүндэт зочноор оролцлоо.  Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөхүүд, яам, агентлаг, аймаг нийслэлийн төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл, судлаачид оролцлоо.

 

 

 

 

Төрийн алба, төрийн албан хаагч ямар байх ёстой талаар, үйл ажиллагаандаа юуг анхаарвал зохистой талаар Р.Раш өөрийн ажил амьдралын арвин мэдлэг, туршлагадаа тулгуурлан үнэт сургамжаа хуваалцлаа.

 

Эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн Монгол Улсын Төрийн дуулалд “Өндөр төр” гэж тодотгон бичсэн нь Төрийн албаны босго өндөр гэдгийг сануулсан хэрэг бөгөөд төрийн албанд багаас нь эхлэн мэргэшин ажиллаж, шатлан дэвших зарчмаар албан тушаал дэвших нь төрийн албаны тогтвортой, мэргэшсэн байх үндсийг бүрдүүлнэ.   

 

Мөн төрийн албаны баримт бичгийн чанар ямар байх, хүний нөөцийн удирдлага, арга зүйн  талаар туршлага, саналаа хуваалцахын зэрэгцээ  “Ёс суртахуунгүй боловсрол нь ишгүй хутгатай адил” тул мэргэжил боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхээс гадна ёс суртахуун хүнлэг байдал,  бүлээн сэтгэлтэй байх нь төрийн албан хаагчид байх чухал чанар гэдгийг онцлон өгүүллээ.

 

 

Цахим уулзалтад оролцогсдоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх, Монгол Улсын Шадар сайд, Улсын Их хурлын гишүүн асан Д.Тэрбишдагва хүндэт зочинд хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлэн, түүний ёс суртахууны талаарх санаа бодлыг дэмжиж буйгаа илэрхийлж “Төрийн албыг ёс суртахуун чимнэ, Ёс суртахуунлаг Төрийн алба нь Монгол Улсаа чимнэ” хэмээн оролцогсдод хандан уриаллаа.

Shuud.mn
Сонин хачин
сүүлийн үед авилгачид их сургааль айлддаг болжээ
2021-01-04