Англид үндэсний хэмжээний хөл хорио тогтоов
2021-01-05

Цар тахлын улмаас Англид гурав дахь удаагийн үндэсний хэмжээний хөл хорио тогтоож байгаа талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ коронавирусийн хувьссан штамм "аймшигтай хурдтайгаар тархаж байна" хэмээн онцолжээ. 

 

Ингээд, нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Английн сургуулиуд алсын зайн сургалтад шилжин, оршин суугчид гагцхүү салхилах, эмчид үзүүлэх, дэлгүүр орох зорилгоор л гэрээсээ гарч болох аж. Харин архаг хууч өвчинтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

 

Сүүлийн долоо хоногт тус улсад коронавирусийн халдварын тохиолдол өдөрт 50 мянга гаруй бүртгэгдсэн байна. Даваа гарагт хоногт илэрсэн халдварын тоо 58 784 болсон нь цар тахал эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.

 

Түүнчлэн нутаг дэвсгэр дээрээ нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн хөл хорио тогтоож байгаа талаар Шотландын Засгийн газар мэдэгдсэн байна. Мөн Хойд Ирланд болон Уэльсд хөл хорионы дэглэм үйлчилж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин