Д.Нарангэрэл: Лабораторийн шинжилгээний шингэн хөлдсөн асуудлыг шалгаж байгаа
2021-01-06

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.06/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-БНХАУ-аас тээвэрлэн оруулж ирж байгаа PCR  шинжилгээний оношлуур хөлдсөн асуудал үүссэн үү? 

 

Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-БНХАУ-аас оруулж ирж байгаа лабораторийн шинжилгээний шингэн хөлдсөн гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг мэргэжлийн хяналтын газар хариуцаж шалгаж байгаа. Манай эм, эмнэлгийн хэрэгслийг хуулийн дагуу хувийн компаниуд оруулж ирдэг. Харин нэг компаний сорьц тээвэрлэдэг шингэн хөлдсөн гэсэн мэдээлэл бий. Энэ талаар мэргэжлийн хяналтын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Манай эрдэмтэд оношлуур бүтээсэн биздээ. Түүнийг нь хэрэглэх хэрэгтэй. Монголчууд өөрсөдийнхөө бүтээлийг өөрөөсөө илүү гарч нэр хүнд олчихоно гээд доош нь дарж тоодоггүй.
2021-01-06