Автомашинтай хоёр иргэн, мотоциклтой нэг иргэн алга болжээ
2021-01-06

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Мандалын нуга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 01.05-ны өдрийн 18:00 цагийн орчим автомашинтай 2 иргэн сураггүй болсон тухай дуудлагыг 2020.01.05-ны өдрийн 21:51 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид аймгийн Хэрлэн сумаас Батноров сумын чиглэлд иргэн М-ын жолоодож явсан “Портер 2” загварын бага оврын ачааны автомашинтай А /50 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг 01.06-ны өдрийн 05:30 цагт эхлүүлжээ.

 

Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Гозгор цахирт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км-т/ 01.05-ны өдрийн 20:00 цагийн орчим мотоциклтой 1 иргэн сураггүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн 01.06-ны өдрийн 02:45 цагаас малчин Ц /28 настай, эрэгтэй/-г сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Shuud.mn
Сонин хачин