Ерөнхийлөгч Засаг захиргааны нэгжийн хуулийн асуудлаар ҮХЦ-д хандах нь зөв үү?
2021-02-02

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг “засаг төр”-ийн тогтолцоог “нам төр”-ийн тогтолцоонд буцаан шилжүүлэх, захиргаадалтын дэглэмийг сэргээн тогтоох ноцтой үр дагавар бүхий хууль болсон хэмээн үзэж байгаатай Та санал нийлж байна уу? /Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг энд дарж үзнэ үү/. 

 

Дээрх хуулиар орон нутгийн иргэдийн сонголтоор бүрдсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын оролцоог нь хангахгүйгээр Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг, дээд шатны Засаг дарга нь доод шатныхаа Засаг даргаа “үүрэг даалгавар биелүүлээгүй” гэдэг тодорхой бус үндэслэлээр огцруулах, түүнчлэн сахилгын шийтгэл ногдуулахыг Та зөв гэж үзэж байна уу?  

 

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд “Ерөнхийлөгч аливаа хууль, тогтоомжийг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Цэцэд хүсэлт гарган хянуулж, маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх” эрхтэй байхаар хуульчилсан. Дээрх хуулийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч цэцэд хүсэлт гаргах нь зөв үү?

 

 

Эх сурвалж: President.mn

 

 

 

Shuud.mn
Сонин хачин