"Халдварт өртөөд эдгэсэн иргэдэд нойргүйдэх, үс унах шинж тэмдэг илэрч байна"
2021-02-04

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.04/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Халдвар аваад эдгэсэн хүмүүс эрүүл мэндийн хяналтад бий. Дэлхий дахинд коронавирусийн халдвар аваад эдгэсний дараах судалгааг хийжээ. Уг судалгаагаар халдварт өртөж эдгэсэн иргэдийн 20-30 хувьд нь зургаан сарын хугацаанд толгой эргэх, дотор муухайрах, амархан ядрах, нойргүйдэх, үс унах, хумс халцрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэвэл үр дүнтэй. Гэхдээ энэ шинж тэмдэг эдгэсэн хүн бүрт илрэхгүй. Хүнд хэлбэрээр өвчилсөн, ахмад настанд илэрч байгаа гэсэн мэдээлэл бий. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин