Д.Сумъяабазар: Хөл хорионы хугацаанд бүх боломжоо дайчилж, цар тахлыг хумьж авъя
2021-02-07

 

Нийслэлд энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоохтой холбоотой Улсын онцгой комиссоос гаргасан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулж, үүрэг чиглэл өглөө. 

 

Тэрбээр энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед нийслэлийн хэмжээнд хийх тандалт, илрүүлгийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах, хатуу хөл хорионы хугацаанд дэг журмыг яаж мөрдүүлэх, зохион байгуулалт, хангалт, үйлчилгээг ямар журмаар хийх талаар Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм.  Мөн энэ хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,  шийдвэрийг талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай өгч, нийслэлчүүддээ зөвлөн тусалж ажиллахыг үүрэг болголоо. 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бизнесүүдээ урт хугацаанд хааж, элгээр нь хэвтүүлж хэрхэвч болохгүй. Боловсролын салбар бас давхар цохилт авч байна. Манайд танхимын сургалтыг хааснаас болж хохирох бүтэн нэг үе бий болох гээд байна. Тиймээс 12 хоногийн хугацаанд бүх боломжоо дайчилж, хамтын хүчээр энэ тахлыг таслан зогсооё. Бидний хэрэгжүүлэх гэж байгаа энэ арга хэмжээ цар тахлыг хумьж авах сүүлийн боломж юм” хэмээв. Мөн Нийслэлийн Засаг дарга дүүрэг, байгууллага бүхэн эрсдэлийн хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо.  

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 


 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БЗД-ийг Ж.Энхбаяр,СХД-ийг Сумьяабазар гэх мэтээр хариуцаад,аль дүүрэг нь сайн ажиллах нь дүгнэ
2021-02-08
Сумъяа яван чангарч, Амарсайханы рейтинг өдөр өдрөөр буурч бна.
2021-02-07
P:
Дэмжиж байна!! Гэвч халдварт Овчнийг зогсоосон дарга лав урд хожид сонсогдоогуй!! Ахуйн соел хамгийн чухал !!! Чи бас би голомт ! Хэн хэндээ халдвар дамжуулааргуй байна !
2021-02-07
Mahan tolgoi hot udirdana gej tuuhend baihgui.
2021-02-07
Harin tiimee.
2021-02-07
Сэргэлэн:
Энэ бол ЦАР ТАХАЛ түүнээс ямар ба нэгэн ханиад биш хотын даргаа. Дулаараад 2 дахь 3 дахь үр дүн юу болох уу??? ядаж хажуудаа тань МЭРГЭЖЛИЙН ХҮН зөвлөж байна уу? Ярих нэг хэрэг шүү гэдгийг анхаарна бизээ. Энэ бол яриад сэвээд өөрийгөө таниулах ажил биш шүү гэдгийг дахин дахин анхааруулья
2021-02-07
Сэргэлэн:
Энэ бол ЦАР ТАХАЛ түүнээс ямар ба нэгэн ханиад биш ротын даргаа. Дулаараад 2 дахь 3 дахь үр дүн юу болох уу??? ядаж хажуудаа яг МЭРГЭЖЛИЙН ХҮН ХАЖУУД ТАНЬ зөвлөж байна уу? Ярих нэг хэрэг шүү гэдгийг анхаарна бизээ. Энэ бол яриад сэвээд өөрийгөө таниулах ажил биш шүү гэдгийг дахин дахигн анхааруулья
2021-02-07
zochin:
энэ ковидыг сумьяабазар шиг мангар бэх шадахгүй ш дээ. Цаана чиньтом эрдэмтэн нар уок хуралдаад яаж ажиллахаа мэдэхгүй байна ш дээ энэ зүгээр олонд таалагдах гэж сэвж байна даа новшын амьтан
2021-02-07
зочин:
Энэ бол зүгээр л хүмүүст таалагдах зүйлээ л ярьж байна,мангар ,,, Тахалын талаар анхны ч ойлголт алга,,,,Ковидыг хамгийн сайн буулгах арга бол зүгээр л нэг ч хүн явуулахгүй хорь,,,шинжилгээнд өгөх гээд байгаа олон тэрбумаа аж ахуйн нэгжүүдэд тарааж өг,,,ийм энгийн ш дээ, новшийн улс төрчид зүгээр л оноо авах,,, ямар ч аргаар хамаагүй
2021-02-07
Явж явж энэ хүний энэ үйлдэл өмнөх засгийг унагасан юм биш үү одоо ч ялгаагүй
2021-02-07
Harin tiimee.