ДЭМБ: COVID-19-өөс сэргийлэх вакцин хүний ДНК-г өөрчлөхгүй
2021-02-08

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Твиттер хуудсандаа коронавирусийн талаарх төөрөгдлийг няцаасан дүрс бичлэг байршуулжээ. Энэ мэдээлэлд ДЭМБ-ын Дархлаажуулалт, вакцины асуудал эрхэлсэн департаментын тэргүүн Кейт О`Брайен  вакцин үргүйдэлтэй болгоно гэсэн цуу яриаг няцаасан байна.

 

Тэрбээр зөвхөн коронавирусээс сэргийлэх төдийгүй бусад вакцинууд ч үргүйдэлд хүргэдэг гэсэн яриа байдаг нь ердөө цуу төдийгүй үргүйдэлд хүргэдэг вакцин гэж огт байхгүйг онцолжээ. Түүнчлэн коронавирусээс сэргийлэх вакцинууд нь mРНК дээр суурилан боловсруулагдсан бөгөөд РНК молекул нь ДНК-ийн молекул болох эсвэл хүний ДНК-г өөрчлөх ямар ч боломжгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 


Матрицын РНК нь уургуудыг боловсруулах шаардлагатай гэдгийг организмд мэдээлдэг "зөвлөмж" хэмээн ДЭМБ-ын мэргэжилтэн тайлбарласан байна. Ихэнх вакцинууд эсэргүүцхэ шаардлагатай уураг эсвэл бичил организмыг хүний организмд өөрсдөө хүргэдэг бол mРНК дээр суурилсан шинэ вакцинууд нь арай өөрөөр үйлчилдэг аж. Эдгээр нь "зөвлөмж" өгч, организм өөрөө шаардлагатай уургийг боловсруулснаар дархлаа үүсдэг гэнэ.

 

Мөн вакцин болон түүний найрлагуудыг туршилтад оруулсан, ямар ч аюулгүй гэдгийг ДЭМБ-ын Дархлаажуулалт, вакцины асуудал эрхэлсэн департаментын тэргүүн Кейт О`Брайен сануулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дэлхийн эрүүл мэндийн байгуулга гэгч нь Америкаас санхүүждэг байгууллага. Тиймээс ямагт Америкийн эрх ашгийг хамгаалдаг. Энэ байгуулага дэлхийд анх удаа гомосесуализмыг хүлээн зөвшөөрч баталсан байгуулага.... Монголын минь мөнхийн хөрш Аугаа их Орос, Хятад гүрэн хүчирхэгжих тусам дэлхийг жанжлах бодлоосоо салж чаддаггүй Америк өмдөндөө шээж, эдгээр орнуудад үймээн самуун гаргах, худалдааны хориг тавих гэх мэтээр хичнээн их оролдож байна. Гэвч Монголын минь мөнхийн хөрш ухаант Орос, Хятад гүрэн Америкийн хорт бодлогыг 1990 оноос тас цохин үсрэнгүй хөгжиж байна. Харин Монголын минь ЭМЯ нь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн амаар, харцаар хөдлөж, Оросын вакцин битгий ав, зөвхөн Америкийн вакцин ав гэсэн зааврыг нь үг дуугүй биелүүлж Орос вакцин авч чадахгүй сууна. Ингээд сүүлийн 30 жил Америкууд Монголыг минь буруу тийш нь хөтлөж дамдуурууллаа даа.
2021-02-08