ДЭМБ-ын шинжээчид Уханиас коронавирустэй холбоотой чухал сэжүүр олжээ
2021-02-08

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид COVID-19 тахал дэгдэхэд Хятадын Ухань хот дахь захын гүйцэтгэсэн үүргийг илтгэх "чухал сэжүүр" олсон гэж Блүмберг агентлаг мэдээллээ. 

 

COVID-19-ийн үүслийг судлах ажилд оролцон, хөндлөнгийн шинжээчдийн багт багтаж буй Нью-Йоркийн зоологич Питер Дашакийн өгүүлснээр шалгалтын явцад илрүүлсэн мэдээллүүд нь мөрдөн шалгах ажилд нэн чухал, гэхдээ ямар сэжүүр олсноо хэвлэлд шууд мэдээлж болохгүй, албан ёсны судалгааны дүн гартал нууц хэвээр байх гэнэ.

 

"Энэ ажлын сүүлээр бид ямар нэг үнэ цэнтэй зүйл хэлж чадахаар боллоо. Маш үнэтэй, гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн Дашак өгүүлсэн байна.

 

Түүний онцолсноор Уханийн зах дээр ажилласан нь шинжээчдийн хувьд тун үр дүнтэй байсан гэнэ. Зах дээр үлдсэн сэжүүрүүд вирусийн үүслийг тогтоох ажилд тусалсан гэж Дашак мэдэгджээ.

 

"Зах бараг хүний гар хүрээгүй шахам. Хүмүүс яаралтай захыг орхин гарч, тоног төхөөрөмж, сав суулга болон болсон үйл явдлыг гэрчлэх баримтууд тэндээ үлджээ" хэмээн шинжээ нэмж өгүүлсэн байна.

 

Дашакийн мэдэгдсэнээр, тахлын үүслийн замыг тогтооход хүндрэлтэй, ихээхэн цаг хугацаа шаардах хэдий ч Уханьд ажилласан томилолтын төгсгөлөөр шинжээчид цар тахлын үүслийг тайлбарлах хатуу байр суурьтай болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хуц чи шаадаг новш
2021-02-08
Зочин:
Дэлхийн эрүүл мэндийн байгуулга гэгч нь Америкаас санхүүждэг байгууллага. Тиймээс ямагт Америкийн эрх ашгийг хамгаалдаг. Энэ байгуулага дэлхийд анх удаа гомосесуализмыг хүлээн зөвшөөрч баталсан байгуулага.... Монголын минь мөнхийн хөрш Аугаа их Орос, Хятад гүрэн хүчирхэгжих тусам дэлхийг жанжлах бодлоосоо салж чаддаггүй Америк өмдөндөө шээж, эдгээр орнуудад үймээн самуун гаргах, худалдааны хориг тавих гэх мэтээр хичнээн их оролдож байна. Гэвч Монголын минь мөнхийн хөрш ухаант Орос, Хятад гүрэн Америкийн хорт бодлогыг 1990 оноос тас цохин үсрэнгүй хөгжиж байна. Харин Монголын минь ЭМЯ нь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн амаар, харцаар хөдлөж, Оросын вакцин битгий ав, зөвхөн Америкийн вакцин ав гэсэн зааврыг нь үг дуугүй биелүүлж Орос вакцин авч чадахгүй сууна. Ингээд сүүлийн 30 жил Америкууд Монголыг минь буруу тийш нь хөтлөж дамдуурууллаа даа.
2021-02-08
Хуц чи шаадаг новш
Зочин:
Худалч луйварчид!!!. Бусдаас бурууг хайж уснаас хуурай гарах гэсэн гэмт хэрэгтэн улс АНУ -ын гар хөл болсон хөлсний гөлөгнүүд!!!. Америкуудын зохиомлоор гаргасан өндөр настнуудыг цөөлөх зорилготой вирус!!!. Хяналтаасаа алдаад бусдад буруугаа тохох гэсэн оролдлого!!!.
2021-02-08