Халдвартай иргэн өөр хүний паспортаар Сэлэнгэ аймагт очжээ
2021-02-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.10/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа, ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

Сэлэнгэ аймагт өөр хүний шинжилгээний хуудас ашиглан  халдвартай иргэн очсон гэх мэдээлэл байна. Энэ асуудлыг шалгасан уу? 

 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Хөдөө орон нутагт халдвар тархах эрсдэл өндөр байна. Одоогоор нийслэлд 10 гаруй голомт идэвхтэй байгаа. Иймд шаардлагагүй бол халдварын голомтоос орон нутаг руу зорчих шаардлагагүй гэсэн зөвлөмж өгч байна. 

 

ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа:

 

-Улаанбаатар хотод шинжилгээ өгч, шинжилгээний хариу батлагдсан нэг хүн өөр хүний паспорт ашиглан Сэлэнгэ аймаг руу зорчсон гэх мэдээлэл авсан. Мэдээллийн дагуу ойрын хавьтлуудыг тодорхойлж, Сэлэнгэ аймагт тухайн тохиолдол болон хавьтлуудыг тусгаарласан. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yamar ballar hog ve shuud eryy yysgeh heregtei shdee hyn amiig zoriudaar haldvarluulah gesen geed...anglid dood tal ni 10 jil gej bna shdee iim gemt heregt
2021-02-11
Болд:
Сэлэнгэчүүдэд их дургуй хүн юм байх даа. Хичнээн дургүй ч гэсэн гэмгүй хүүхэд багачуудыг нь бодомоор юм даа. Эрүү үүсэх хэрэгтэй . М
2021-02-10