ШУУД: 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.16/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Дорноговь  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт 37530 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 24 тохиолдол ньөмнөх батлагдсан тохиолдлуудын эхнхий болон давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 9 тохиолдол  бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1578 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1904 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2416 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1760 байгаа. Өнөөдрийн байдлаар 643 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 561 хүн хөнгөн, хүндэвтэр 77, хүнд 3, маш хүнд 2 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 199 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 157 хүн хөнгөн, хүндэвтэр 38, хүнд 2, маш хүнд 2 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 175 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 135, хүндэвтэр 39, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 264 хүн эмчилгээнд байгаа. 

 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын байршлыг танилцуулбал, 

 

  • Баянгол дүүргийн 3,12, 25 дугаар хороо

  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо

  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар ороо

  • Сонгинохайрхан дүүргийн 7,39 дугаар  хороо 

  • Хан-Уул дүүргийн 2,4 дугаар хороо

  • Чингэлтэй дүүргийн 2,6,12 дугаар  хороонд тус тус  халдвар бүртгэгджээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин