ДЭМБ: Халдвар буурч байгаа ч мутаци тархаж байна
2021-02-17

Дэлхий дахинд коронавирусийн халдварын шинэ тохиолдлууд тав дахь долоо хоногтоо бууж байгаа ч вирусийн мутаци илэрсэн орнуудын тоо өсч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдэгдсэнийг РИА Новости мэдээлсэн байна.

 

"Өнгөрсөн долоон өдрийн дотор 2 726 974 коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн нь үүнээс өмнөх долоо хоногтой харьцуулахад 16 хувиар бага байна. Дэлхий даяар нас баралтын тоо ч буурч байна" хэмээн ДЭМБ мэдэгдсэн байна.

 

Хэдийгээр халдварын шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч вирусийн мутаци тархсан хэвээр байгаа гэнэ. ДЭМБ-ын мэдээлснээр "Британи штамм" дэлхийн 94 оронд, "Өмнөд Африк штамм" 46 оронд, харин "Бразил штамм" 21 оронд тархжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин