Ахуйн хүрээний архидалт гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан болж байна
2021-02-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсчээ.

 

Тухайлбал, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэст энэ сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд гэмт хэргийн талаарх 38 гомдол, мэдээлэл хүлээн авч, прокуророос хяналт тавьсан байна.

 

Бусдад зодуулж гэмтсэн 10, эд зүйлээ хулгайд алдсан 8, хамтран амьдрагч болон нөхөр нь зодож гэмтээсэн 3, цахим хэрэгсэл ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан, өөрийгөө зүсэж гэмтээсэн, согтуу үедээ 2 давхраас унаж гэмтсэн, бусдад залилуулсан, хүчиндүүлсэн, эд зүйлээ дээрэмдүүлсэн, байшин шатсан зэрэг гомдол, мэдээллүүд тус бүр 1 бүртгэгджээ.

 

Харин зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл 37 хувиар буурч 198 бүртгэгдсэн боловч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 10 хувиар өсч, нийт гомдол, мэдээллийн 58 хувийг эзэлж байна.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн болон Цагаа сарын баяртай холбоотойгоор иргэдийн дунд ахуйн архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шалтгаан болжээ. 

Shuud.mn
Сонин хачин