Архангай аймагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
2021-02-27

Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Бүрд энд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 127 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-тр 2020.02.26-ны өдрийн 22:29 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:41 цагт цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Хайрхан багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин