ШУУД: 109 хүнээс коронавирус илэрлээ
2021-03-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.10/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лаборатори, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул  дүүргийн салбар лабораторид нийт 11170 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  109 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

 

Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 3481 боллоо. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй. Шинэ тохиолдлуудын 96 тохиолдол нь Улаанбаатар хотод, Төв аймагт 7, Завхан аймагт 2 тус тус  бүртгэгдсэн.  Тодруулбал, 104 тохиолдол нь ойрын хавьтал бол таван тохиолдлын халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байгаа. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал, 

 

  • Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо

  • Сонгинохайрхан дүүргийн 12,20,35 дугаар хороо

  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо байна. 

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2797 боллоо. Өнөөдрийн байдлаар 668 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 615 хүн хөнгөн, хүндэвтэр 46, хүнд 4, маш хүнд 3 хүн байгаа.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Uher shig belcheed zolgolt hiisnii gai gor garch baina.
2021-03-10
Дархлаагаа сайжруулах хэрэгтэй тэгвэл ямар ч өвчин байсан дарна
2021-03-10
Дархлаагаа сайжруулах хэрэгтэй тэгвэл ямар ч өвчин байсан дарна
2021-03-10
Дархлаагаа сайжруулах хэрэгтэй тэгвэл ямар ч өвчин байсан дарна
2021-03-10
Дархлаагаа сайжруулах хэрэгтэй тэгвэл ямар ч өвчин байсан дарна
2021-03-10
Энхээ:
Vaccine aa hiilgie.
2021-03-10
g:
манайх шиг цөөн хүнтэй улсад бол маш аюултай өндөр тоо шүү
2021-03-10
ЗОЧИН:
ЭНЭ БАЙГАЛЬМАА ТООГОО ЯАЖ НЭМЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ ЮМ, УВ-Т 96, ТӨВ АЙМАГТ 7, ЗАВХАНД 2 ГЭХЭЭР 105 БОЛООД БАЙХ ЮМ, БАЙГАЛЬМААГИЙНХ 109 БОЛСОН ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХ ЮМ? ТООГОО БИТГИЙ ЗӨРҮҮТЭЙ ХЭЛЭЭД БАЙГААЧ ЭЭ???
2021-03-10