ВИДЕО: Шүүхэд МАНАН бүлэглэлийн гар, хөл сууж байгаа
2021-03-12

МАХН-аас хууль шүүхийн байгууллагын ажилтнуудын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцуулах тухай шаардлага хүргүүлж буй тухай мэдээлэл хийлээ. 

 

 

МАХН-ын гүйцэтгэх товчооноос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж буй шаардлагадаа "Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдэлнэ гэж тунхаглан тогтоосон байдаг. Гэтэл сүүлийн үед нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн гишүүд шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлдөг, цаашлаад хууль бусаар нөлөөлөхөөр төлөвлөсөн зэргийг нотолсон баримтууд ил тод болсон. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх эрхтэй Монгол хүн бүрийн анхаарлыг татаж байна. Иймд нэр бүхий шүүгч өмгөөлөгч, ҮАБЗ-ийн гишүүдийн гэмт хэргийн шинжтэй хуйвалдаан, хэрэг маргааныг нэн даруй шалгахыг шаардаж байна" гэжээ. 

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн буруутгагдан ял сонсоод буй хүмүүсийн тухайд МАХН-ын дарга Н.Энхбаяр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа эрүүдэн шүүсэн байж магадгүй материалыг үзээд үнэхээр сэтгэл шимширч байна. Шүүх ингэж баримт гаргуулж аваад түүнд тулгуурлаж ажилладаг явдал байж болохгүй. Ийм аижл хийсэн хүмүүс байгаа бол яаралтай олж тогтоогоод шууд хариуцлага хүлээлгэх ёстой. Хүнийг биш гаж тогтолцоог засъя гэсэн хүсэл сонирхлын үүднээс үүнийг ярьж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
cchi ter manangiinhaa baasiig doloogch
2021-03-15
Монгол:
Чи өөрийгөө ХИЧЭЭ... Намбарвааны ул долоогч...
2021-03-14
cchi ter manangiinhaa baasiig doloogch
зөвөө зөв
2021-03-12