Баруун аймгийнхан цахилгаантай залгав
2021-03-16

 

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км-т Увс аймгийн Давст сумын нутаг Хүдэнгийн хөдөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 216 дугаар тулгуур хугарч Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарлаад байв.

 

ББЭХС ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид сэргээн босголтын ажлыг гүйцэтгэж тулгуурыг амжилттай босгож, аваарийг бүрэн устгаж дуусаад 2021.03.16-ны 01:11 цагт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангалаа гэж Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-ийн ерөнхий инженер н.Батхүү мэдээллээ.

 

Увс аймагт өмнө нь 2008 оны дөрөвдүгээр сард 220кВ, 110кВ-ын 21 ширхэг тулгуур унаж байсан. Тухайн үед ББЭХС ХК, ТБЦДС ХК /Улаанбаатар, Багануур, Дархан, Эрдэнэт/, Алтай трест ХХК-ний нийт 60 гаруй хүмүүс сэргээн засварлаж шугамын тулгуур, утас, бусад хэрэгслийг Улаанбаатараас татан авж байв.

 

Харин 2018, 2021 оны аваарийг устгах ажлыг ББЭХС ХК, Увс ЦТС ХК-нийхан бие даан гүйцэтгэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин