"Манай улс хүн амынхаа 6,7 хувийг вакцинжуулсан"
2021-03-18

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.18/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа: 

 

-Өчигдрийн байдлаар 21 цэгт 97 багийн 671 ажилтан ажиллаж 15748 иргэнийг дархлаажуулсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 155489 хүнийг вакцинжуулжээ. Коронавирусийн эсрэг вакцины 11,3 хувийг хандив тусламжаар авч байгаа. Үүнд, АстраЗенека 150 мянган тун, Синофарм 300 мянган тун вакцин авсан. Япон улсаас хандиваар 2 сая 600 мянган тун вакцин авахаар гэрээ зурсан.

 

Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд Пфайзер 25 мянга тун, АстраЗенека 160-270 мянган тун вакцин ирэхээс АстраЗенека 14 мянга 400 тун ирээд байна. Цаашид Засгийн газрын гэрээ хэлэлцээрээр вакцины 30 хувийг авах төлөвлөгөөтэй байгаа.

 

Манай улсад нийт дөрвөн төрлийн вакцин ирсэн. Үүнээс "АстраЗенека"/БНЭУ/, "АстраЗенека"/БНСУ/ , "Синофарм"/БНХАУ/ гэсэн гурван төрлийн вакцинаар иргэдийг дархлаажуулж байна. "Спутник-В" вакцин хувийн хэвшлүүдэд хийгдэж байгаа. Хувийн хэвшлүүдэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 

 

Дархлаажуулалт хурдан, шуурхай хийгдэж байгаа. Манай улс хүн амынхаа 6,7 хувийг вакцинжуулсан. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Очгэрэл Ганбаатар:
Вакцинжуулалтын 1р тунг тариалсан гэж бичээч!Ард түмэндээ буруу ойлголт өгөөд байна.
2021-03-18