Орос, Монгол хоорондын бараа эргэлт жилийн хугацаанд 1.4 тэрбум доллар болжээ
2021-03-18

Коронавирусийн цар тахал болон түүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан ч 2020 онд Монгол, Оросын хоорондын худалдааны хэмжээ 1.4 тэрбум долларт хүрчээ. Энэ талаар Оросын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын хэсгийн дарга нарын уулзалтын үеэр мэдэгдсэнийг "Российская газета" дамжууллаа. 

 

"2020 онд цар тахал Орос-Монголын хоёр талт худалдааны өсөлтөд нөлөөлсөн ч жилийн дүнгээр 1.4 тэрбум их долларт хүрлээ.Коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг цуцалсны дараа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа аажмаар сэргэнэ гэж бид найдаж байна" хэмээн Абрамченко онцолжээ.

 

Цар тахлын үеэр Орос улс Монголд коронавирусийн шинжилгээ хийх 5.5 мянган тест систем, түргэвчилсэн оношилгооны зөөврийн лаборатори нийлүүлж, аргазүйн зөвлөх дэмжлэг үзүүлсэн гэж тэрбээр мэдэгдсэн байна.

 

Энэ жил төлөвлөсөн ёсоор Владивостокт Монголын Худалдааны төлөөлөгчийн газар нээгдвэл хоёр талын худалдааны хэмнэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж Абрамченко мэдэгдээд Оросын Засгийн газрын зохих захирамж хэдийнэ бэлэн болсон хэмээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Оросоос авах манай талын худалдан авалт л нэмэгдэх байх, бид Орос руу юу ч экспортолж чадахгүй, мал мах нь өвчтэй, бусад барааг оруулахад Оросын талын татвар өндөр,
2021-03-21