Мексикт дээрэмчид цагдаагийнхан руу халдаж, 13 хүний амийг хөнөөжээ
2021-03-19

Мексикийн Мехико мужид гуравдугаар сарын 18-ны өдөр гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор цагдаагийн  ажиллагаа явуулсан ч харамсалтай нь олон цагдаа амиа алдсан талаар NBC мэдээлжээ. 

 

Тодруулбал, Коатепек-Аринаст гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор очсон цагдаагийн цуваа өөрсдөө халдлагад өртсөн байна. Дээрэмчид цагдаагийнхны сууж явсан машинууд руу гэнэт гал нээсний улмаас 13 цагдаа амиа алджээ. Харин гэмт этгээдүүдээс амиа алдсан болон шархадсан хүний талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн цуваа руу халдсаны дараа мужийн эрх баригчид Үндэсний гвард, армитай хамтран газраар болон агаараар гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажил эхлүүлснээ зарлажээ.

 

Мехико муж Мексикийн хамгийн аюултай хэсгүүдийн нэгд тооцогддог бөгөөд өнгөрсөн онд энэ бүс нутагт 35000 хүн амины хэрэг гарч байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин