ШУУД: Малчдад зориулсан зээлийг гурван хувийн хүүтэй олгож байгаа
2021-03-19

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.  Дараагаар нь гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

 

-Өнөөдөр Ерөнхий сайдын цаг. Ерөнхий сайд нь мэдээлэл өгөх ёстой. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн алдагдалтай байна. Үүнтэй холбоотой 10 их наядын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөр гаргасан. Үүнийг УИХ-аар ярих ёстой. Баянхонгор аймагт байдал хүнд байна. Таван сая малтай байснаас гурван сая малтай болсон. Малчдад ямар арга хэмжээ авах вэ? Малчдад гурван хувийн хүүтэй зээл яаж очих вэ?

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-Арга хэмжээ авсны хүчинд хүндрэл багатай давж гарсан. Цаг агаарын мэдээллийг хүргэсэн. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс хүний амь үрэгдсэн харамсалтай зүйл гарсан. Малчдын гурван хүүтэй зээлийн тухайд орон нутагт арилжааны банкууд малчдад зориулсан зээлийг гурван хувийн хүүтэй олгож байгаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин