Вакцин хийлгэсэн хүн нас барсан гэх мэдээлэл ХУДАЛ
2021-03-21

Олон нийтийн сүлжээгээр коронаовирусийн вакцин хийлгэсэн хүн нас барсан мэдээлэл түгсэн. Тэгвэл энэ мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэлээ. Холбогдох байгууллагаас уг мэдээллийг шалгаж байгаа бөгөөд одоогоор коронавирусийн вакцин хийлгэснээс болж хүн амта алдсан гэх мэдээлэл албан ёсоор бүртгэгдээгүйг албаны хүн хэлж байна. Мөн вакцинаас болж биеийн байдал нь хүндэрсэн тохиолдол байхгүйг ч хэллээ. Тиймээс иргэд та бүхнийг албан ёсны эх сурвалжаас баталгаатай мэдээлэл авахыг хүсч байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Дашзэвэг:
Хятад вакцин Дэмб-р баталгаажсан уу?
2021-03-26