Германчуудын 34 хувь нь Засгийн газрынхаа ажилд сэтгэл ханамжгүй байна
2021-03-22

Коронавирусийн цар тахалтай тэмцэхэд чиглэгдсэн Холбооны Засгийн газрын үйл ажиллагаанд германчуудын гуравны хоёр нь сэтгэл ханамжгүй байгаа гэнэ. Ийм дүн dpa агентлагийн захиалгаар хийсэн олон нийтийн судалгаагаар гарчээ.

 

Судалгаанд оролцогчдын 34 хувь нь Холбооны Засгийн газрын үйл ажиллагаанд "тун сэтгэл ханамжгүй" гэж хариулсан бол 31 хувь нь "сэтгэл дундуур" гэж хариулжээ. Харин оролцогчдын ердөө 4 хувь нь "маш их сэтгэл хангалуун", 26 хувь нь "сэтгэл хангалуун гэж хэлж болохоор" хэмээн хариулсан бол таван хувь нь ямар нэг хариулт хэлэхээс түтгэлзжээ.

 

Судалгаагаар, германчууд эрүүл мэндийн сайд Йенс Шпаны цар тахлын явцад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тун муугаар үнэлж байгаа нь харагдсан байна. Судалгаанд оролцогчдын 69 хувь нь Эрүүл мэндийнхээ сайдын ажилд "муу дүн" тавьсан бол, 24 хувь нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

DW агентлагийн мэдээлснээр, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй коронавирусийн эсрэг арга хэмжээнүүдийг ард түмний зүгээс дэмжих хандлага улам бүр буурч байгаа гэнэ. 2020 оны дөрөвдүгээр сард ХБНГУ-ын иргэдийн 67 хувь нь Засгийн газраа дэмжиж байсан бол 10 дугаар сард 57 хувь, 2021 оны хоёрдугаар сард 50 хувь, хоёрдугаар сарын сүүлээр 48 хувь болтлоо буурчээ.

 

Энд дуулгахад, Германд цар тахал дэгдсэнээс хойш халдварын тохиолдол 2.67 саяыг давж, үүнээс 2.43 сая хүн эдгэрсэн бол 74756 хүн халдварын хүндрэлийн улмаас нас барсан байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин